Дагах
TusgaarMongolia
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
TusgaarMongolia
No Result
View All Result
Home Нийгэм

Франц улсын шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир: Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар намайг хэзээ шоронгоос гаргах нь тодорхойгүй байна

admin by admin
June 7, 2023
in Нийгэм
0
Франц улсын шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир: Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар намайг хэзээ шоронгоос гаргах нь тодорхойгүй байна
305
SHARES
2.3k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Франц улсын “Boury-en-Bresse” шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Түүний хувьд сонгуулийн хар машины луйвар болон Франц улсад хоригдох болсон шалтгааны талаар ярьсан юм.

Тэрбээр “Сонгуулийн хар машины тогтолцооны талаар гурван жил тэмцэж байна. Монголд байгаа авлигачдыг хуулийн байгууллагад өгсөн ч шийдэгдээгүй. Тийм учраас Монголоос гарч, олон улсын байгууллагад улсынхаа талаар мэдээлэл өгөхөөр Европын улсад ирсэн. Гэтэл буруу хүмүүст итгэж, гүтгэгдээд Франц улсын шоронд орсон.

Related articles

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав

ХУАЦЯО нар ба Хятадын мянга мянган компаниуд Монголын БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО хэрэгжиж байна

Хилс хэргээр гүтгүүлэхэд н.Энхжаргал, н.Отгонбаяр нар гар бие оролцсон бөгөөд тэд худал мэдүүлэг өгсөн.

Франц улсын интерполын цагдаа нар намайг 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн орчимд баривчилсан. Ямар шалтгаанаар баривчилсныг асуухад “Монгол Улсын засгийн газраас Франц улсын засгийн газарт 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн намайг авах хүсэлтээ өгсөн” хэмээн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, интерполын шугамаар өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд намайг эрэн сурвалжлах, баривчлах хүсэлт өгсөн юм билээ. Шоронд орсноос хойш дөрвөн удаагийн шүүх хуралд орлоо” хэмээв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Эхнэр А.Ариунтуяа “Ган-Очир намайг удаа дараа хүчиндэж зодсон, Монгол Улсад байхад шатааж алах гэсэн, цагдааг зодсон, 461 дүгээр хорих ангиас хүн оргуулсан” зэрэг хүн итгэхийн аргагүй худал мэдээлэл өгсөн.

Франц улсын шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний эхнэр болох А.Ариунтуяагийн өгсөн хуурамч мэдүүлэг өөр гарсан учир хэргүүдээс татгалзаж эхэлсэн.

Гэтэл А.Ариунтуяа нь “Ган-Очир хоёр хүүхдээ өдөр болгон хүчирхийлж, дээрээс нь халуун ус асгаж, түлж байсан” гэдэг мэдүүлэг өгсөн байв.

Намайг 2016 оны тавдугаар сард ТВ5 телевизэд графикч мэргэжлээр ажилладаг байхад буюу миний хүүг хоёр настай үед нь хадам ээж халуун ус хийгээд түлж байсан. Тухайн үед бүртгэж авч байсан цагдаа, гэмтлийн эмч нар мэдэх байх. Хүү маань 70 хувийн түлэгдэлтэй учир сэхээний тасагт 14 хоногт хэвтсэн.

Өмнө нь манай улсын Засгийн газар Франц улсад Д.Энхбат гэдэг хүнийг баривчлуулаад эх оронд нь авчирч шоронд хорьсон. Үүнтэй ижил ажиллагааг над дээр явуулсан. Ингэхдээ намайг Франц улсад хулгай хийж амьдардаг мэтээр гүтгүүлсэн.

н.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь ганц намайг гүтгээгүй бөгөөд цэнхэр үст Цэрэнг гүтгээд, энд орогнол хүсээд явж байгаа.

Түүнчлэн А.Ариунтуяа, н.Энхжаргал нар намайг олон улсын байгууллагад Монгол Улсын талаар гомдол, мэдүүлэг өгөөгүй гээд хэлсэн байна.

Миний хувьд Нидерландын Гаага хотын олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд анхан шатны материал шалгуулах хүсэлтээ 2023 оны зургаадугаар сарын 26-нд өгье гээд орчуулагчтай уулзаад явж байсан ч шоронд орчихсон.

Надад байсан нотлох баримт, хоёр хуудас хавтаст хэрэг эхнэр А.Ариунтуяад байгаа. Түүнийг манай ах Мөөгий, н.Отгонтуяа эгчид өгөөч ээ гэхээр өгдөггүй.

Мөн өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулсан нотлох баримтыг эхнэр маань устгасан. Эдгээр нотлох баримтаа олж авахын тулд Франц улсын цагдаа нарт удаа дараа хандсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Нотлох баримтууд нь ганц миний өмч биш, ард түмний өмч.

Шоронгоос надад “Fluoxetine arrow” гэдэг эмийг өдөр бүр өгдөг бөгөөд тархинд шууд нөлөөлж унтуулдаг болохоор уудаггүй. Хэрэв эмээ уугаагүй бол эмнэлэгт хүчээр дагуулж очоод өдөр бүр өндөр тунтай хар тамхины орц найрлагатай тариа хийдэг” гэдгийг хэлэв.

Түүнд нүүрсний гэх хэргийн нотлох баримт байгаа бөгөөд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар намайг хэзээ шоронгоос гаргах нь тодорхойгүй байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Previous Post

GS25 дэлгүүрт ой хүрээгүй хүүхдээ үлдээж явсан эмэгтэйг хайж байна

Next Post

Сангийн сайд асан С.Баярцогтын гурван дүү 96,500 ам.долларын зээл авч, нэг нь ч зээлээ эргүүлэн төлөөгүй байна

Related Posts

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав
Нийгэм

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав

November 26, 2024
Нийгэм

ХУАЦЯО нар ба Хятадын мянга мянган компаниуд Монголын БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО хэрэгжиж байна

February 26, 2024
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Нийгэм

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙНХАН УРЬД ӨМНӨ УДАА ДАРАА ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

July 5, 2023
МАН газар нутгаа Хятадуудад “ зарлаа” юу?
Нийгэм

МАН газар нутгаа Хятадуудад “ зарлаа” юу?

July 3, 2023
Путин Пригожин эх орноосоо урвасан үйлдэл, террор хийх оролдлого, улс төрийн эргэлт хийх оролдлого хийлээ гэж албан ёсоор зарлав
Нийгэм

Путин Пригожин эх орноосоо урвасан үйлдэл, террор хийх оролдлого, улс төрийн эргэлт хийх оролдлого хийлээ гэж албан ёсоор зарлав

June 24, 2023
Петербургт Вагнер цэргээ оруулсан уу
Нийгэм

Петербургт Вагнер цэргээ оруулсан уу

June 24, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

Plugin Install : Popular Post Widget need JNews - View Counter to be installed

[vc_row][vc_column][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]© 2022 Tusgaar.mn – All rights reserved.[/vc_column_text][vc_empty_space][/vc_column][/vc_row]

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.