2022 оны долоодугаар сард BLACKPINK хамтлагийн Jennie HBO-ийн “The Idol” цувралд тоглохоор болсныг албан ёсоор зарласан. Энэхүү цувралыг дуучин The Weeknd болон Euphoria цувралын Sam Levinson, Reza Fahim нар хамтран бүтээжээ. Жүжигчдийн нэрс олон нийтэд цацагдсан даруйд хүмүүсийн хүлээлт уг цувралын нээлтийн огноонд төвлөрсөн ба энэ зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болох билээ. Тэгвэл цувралын тийсрүүд цацагдаж эхэлсэн бөгөөд Женнигийн хэсгийг үзсэн шүтэн бишрэгчид нь түүнийг хямдхан цувралд тоглосон байна хэмээн шүүмжилж эхэлжээ.






