Дагах
TusgaarMongolia
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
TusgaarMongolia
No Result
View All Result
Home Онцлох

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч бие махбодын онцгой хүнд сорилтыг давж чадсанаа зарлажээ

admin by admin
June 5, 2023
in Онцлох
0
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч бие махбодын онцгой хүнд сорилтыг давж чадсанаа зарлажээ
305
SHARES
2.3k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн технологийн салбарын хамгийн залуу тэрбумтнуудын нэг Марк Закербэрг бие махбодын онцгой эрчимтэй сорилтыг давж чадсанаа саяхан зарлажээ.

Тэрбээр “Murph challenge” гэгддэг хүнд дасгалыг 39 минут 58 секундэд дуусгаж чадсан байна. Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын тэнгисийн хүчний алба хаагчийн нэрээр нэрлэгдсэн энэ дасгал нь нэг миль (1.6 км) зайд гүйсний дараа 200 удаа турникт суниах, 200 удаа гар дээр суниах, 300 удаа биеийн жингээрээ босож суух, 9 кг жинтэй хантаазтай дахин нэг миль гүйх гэсэн дараалалтай байдаг.

Маркийн гаргасан амжилт нь энэ сорилтыг гүйцэтгэсэн хүмүүсийн эхний 1 хувьд багтах өндөр үзүүлэлт гэж зарим хүн бичсэн байна.

Related articles

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

Сүүлийн үед 39 настай Марк биеэ хөгжүүлэхэд маш их анхаардаг болсон.

Тэрбээр саяхан жиү жицүгийн анхны тэмцээндээ оролцоод алт, мөнгөн медаль хүртэж байв.

Ер нь Америкийн технологийн салбарын тэрбумтнууд бие махбодоо эрүүлжүүлж, чийрэгжүүлэхэд их анхаарал тавих болсон.

Тэдний компьютерын ард удаан бөгтийж суудаг, эв хавгүй биеэ авч явдаг гэх уламжлалт ойлголт өөрчлөгдөж байна.

Закербэргээс өмнө Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос мөн ийнхүү өөрчлөгдөж байв.

Хэдэн жилийн өмнө тэр онлайнаар ном зардаг жирийн халзан эрээс кино од Вин Дизельтэй андуурагдам нэгэн болж эрс өөрчлөгдсөн юм.

зураг

59 настай Безос кино од Том Круйзын дасгалжуулагчийг хөлсөлж, өдөр тутмын эрчимтэй дасгалаар хичээллэсэн гэх мэдээлэл бий.

Амьдралдаа хэзээ ч хоол хүнсний орц найрлагыг анзаарч хардаггүй байсан бол одоо нүүрс усны хэмжээг эрс бууруулсан хоолны дэглэм барьдаг болсноо тэр ярьж байжээ.

Цахиурын хөндийн бас нэг алдартан Брайан Жонсон хөгшрөлттэй хийх тэмцэлд жил бүр $2 саяыг зарцуулж байгаагаа саяхан ярьж байв.

Твиттерийн үүсгэн байгуулагч Жэк Дорси өдөрт ганцхан удаа хооллодог, өглөөний цайндаа зөвхөн давстай ус уудаг тухайгаа ярьж байжээ.

Гэхдээ технологийн салбарынхан бүгд ийм чиг хандлагыг дагахгүй байна.

Тухайлбал Илон Маск 2020 онд өгсөн нэг ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би болж өгвөл дасгал хөдөлгөөнөөс зайлсхийдэг” гээд хувийн дасгалжуулагчтай болсон ч ганц л удаа уулзаж байснаа ярьж байв.

Хоол хүнсний тал дээр тэр “Би дуртай зүйлээ идээд богино наслахыг илүүд үздэг” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Previous Post

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХИЙН ТОВЧ ХУРААНГУЙ

Next Post

ЦАГИЙН АЖЛЫН СОЁЛ

Related Posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Онцлох

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

July 5, 2023
Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь
Онцлох

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

June 8, 2023
Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг
Онцлох

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг

June 8, 2023
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023
БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ
Онцлох

БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

June 7, 2023
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ
Онцлох

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ

June 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

Plugin Install : Popular Post Widget need JNews - View Counter to be installed

[vc_row][vc_column][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]© 2022 Tusgaar.mn – All rights reserved.[/vc_column_text][vc_empty_space][/vc_column][/vc_row]

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.