Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан, 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх, 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллажээ







