Дагах
TusgaarMongolia
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
TusgaarMongolia
No Result
View All Result
Home Нийгэм

Хилсээр 21 жил шалгагдсан иргэн төрөөс ТАВАН ЗУУН САЯ төгрөг нэхэмжиллээ

admin by admin
June 5, 2023
in Нийгэм
0
Хилсээр 21 жил шалгагдсан иргэн төрөөс ТАВАН ЗУУН САЯ төгрөг нэхэмжиллээ
305
SHARES
2.3k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Иргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины  гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.

… энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, Г-ийн дарамт, сүрдүүлэгт байсан…

Д нь хууль бусаар 134 хоног цагдан хоригдсоны хохирол буюу олох ёстой байсан цалин хөлс, орлого гэж 960,000 төгрөг, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 500,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан. Тэрбээр “… энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, Г-ийн дарамт, сүрдүүлэгт байсан…” талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Анхан шатны шүүх Д-ийн цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн  үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 73,218 төгрөг, харин 21 жилийн хугацаанд  сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 50,073,218 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрт 960,000 төгрөгийг гаргуулж, харин сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Related articles

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав

ХУАЦЯО нар ба Хятадын мянга мянган компаниуд Монголын БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО хэрэгжиж байна

Дээд шүүх  “…Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр  хариуцах үүрэгтэй.” гэж дүгнэсэн. Иймд Д-ийн гэмт хэрэгт буруутгагдан, удаан хугацаагаар шалгагдсан, нутагтаа “байж суух газаргүй” болсноос өөр газарт шилжин амьдарсан, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй 1995-2017 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэн, цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 50,073,218 төгрөг гаргасныг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

Эх сурвалж: Монгол улсын дээд шүүх 

Previous Post

Дэлхийг захирсан монголын 24 их жанжин

Next Post

УИХ-ыг 126 гишүүнтэй болгохыг ИРГЭН ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?

Related Posts

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав
Нийгэм

ОХУ: “Орешник” (Hazel) нэртэй гиперсоник дунд тусгалын пуужин туршилтаар харваж амжилттай цохилт өгсөнөө зарлав

November 26, 2024
Нийгэм

ХУАЦЯО нар ба Хятадын мянга мянган компаниуд Монголын БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО хэрэгжиж байна

February 26, 2024
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Нийгэм

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙНХАН УРЬД ӨМНӨ УДАА ДАРАА ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

July 5, 2023
МАН газар нутгаа Хятадуудад “ зарлаа” юу?
Нийгэм

МАН газар нутгаа Хятадуудад “ зарлаа” юу?

July 3, 2023
Путин Пригожин эх орноосоо урвасан үйлдэл, террор хийх оролдлого, улс төрийн эргэлт хийх оролдлого хийлээ гэж албан ёсоор зарлав
Нийгэм

Путин Пригожин эх орноосоо урвасан үйлдэл, террор хийх оролдлого, улс төрийн эргэлт хийх оролдлого хийлээ гэж албан ёсоор зарлав

June 24, 2023
Петербургт Вагнер цэргээ оруулсан уу
Нийгэм

Петербургт Вагнер цэргээ оруулсан уу

June 24, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

Plugin Install : Popular Post Widget need JNews - View Counter to be installed

[vc_row][vc_column][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]© 2022 Tusgaar.mn – All rights reserved.[/vc_column_text][vc_empty_space][/vc_column][/vc_row]

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.